Ийм гарчигтайгаар Испанийн сонин хэвлэл нийтлэлээ гарчиглажээ. Талбай дээрээ 3:1-ээр, нутагт нь 2:1-ээр Парис Сан Жермэнийг ийнхүү Реал Мадрид буулган авч, Аваргуудын Лигийн цом өргөх мөрөөдлийг нь тас цохилоо. Тоглолт нь тааруухан байгаа гэх Роналдо мөн л эхний гоолыг орууллаа.
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй тоглогч Неймар, францын залуу од Мбаппе болон шилдэг довтлогч Кавани нарын хүчирхэг гурвал юу ч хийж чадсангүй. Багийн дасгалжуулагч Эмери нь ч асуудалд ороогдох болов. Одоо түүнийг солих, орны хүнийг нь олох эрэлд Парис Сан Жермэний эзэд мордсон тухай хэвлэлд бичиж эхлэв.
Д.ЖАРГАЛ