МОНГОЛЫН БАЙТ ХАРВААЧИД ЗУРГАДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

2018-03-10  

Байт харвааны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн Тайландын Бангкок хотноо болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын багийн тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр зургадугаар байр эзэлжээ.

Эрэгтэйчүүдийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд нар мөнгөн медаль зүүжээ. Харин холимог багийн тэмцээнд олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар хүрэл медаль авсан юм.

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд А.Энхтуяа шагналт дөрөвдүгээр байр эзэлжээ. Манай тамирчин хүрэл медалийн төлөө  Энэтхэгийн харваач Мадху Ведвандай ширүүн өрсөлдөөн үзүүлж  5:6 ялагджээ. Азийн цомын тэмцээнд ОХУ болон Энэтхэгийн тамирчид тус бүр гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт шалгарсан юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?