ФИНЛАНДЫН ГАРААНД А.ШИПУЛИН ТЭРГҮҮЛЭВ

2018-03-10  

Финляндын Контиолах хотод биатлоны Дэлхийн цомын энэ улирлын долоо дахь гарааны уралдаан явагдлаа.

Эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайн уралдаанд нийт 104 тамирчин уралдаж ОХУ-ын шилдэг тамирчин А.Шипулин уралдлааны замаа 23:51:6 цагийн хугацаанд туулж ялагчаар тодорлоо.

А.Шипулин уралдааны явцад бүх сумаа амжилттай буудсан бөгөөд энэ улирлын анхны түрүүгээ хүртэж буй нь энэ юм. Уралдааны дэд байрыг Европийн хошой аварга Латвийн тамирчин Расторгуев эзэлсэн бол гуравдугаар байрт Францын Фийон Майе шалгарчээ.

Сонирхуулахад дэлхийн цомын уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж буй Францийн тамирчин Мартин Фуркад уралдааны замаа дуусгаж чадаагүй юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?