АРСЕНАЛЫН “ХАР ЦУВРАЛ” АЦ МИЛАН ДЭЭР ЗОГСЛОО

2018-03-10  

Улс улсын хөлбөмбөгийн шилдэг клубууд хүч үздэг Европа лигийн тэмцээний шөвгийн 16 багийн эхний тоглолтууд явагдлаа.

Сүүлийн 15 тоглолтод ялагдал амсаагүй байсан аваргуудын лигийн долоон удаагийн аварга АЦ Милан “Сан серо” цэнгэлдэхэдээ Английн Арсенал клубийг хүлээн авч тоглов. Арсенал сүүлийн дөрвөн тоглолтод дараалж ялагдаж дасгалжуулагч Арсен Уэнгерийг халах талаар хэлэлцэхэд хүрээд байсан тул хөлбөмбөгийн хорхойтнууд Миланыг хожих магадлал өндөр гэж үзэж байсан юм. 

Гэсэн “бөмбөг бөөрөнхий” гэдгийг харуулж Английн “Их буучид” АЦ Миланыг талбайд нь 2:0-ээр итгэл төгс буулгаж авав.

Тоглолтын нэгдүгээр үеийн 15 дахь минутанд Герман хагас хамгаалагч Месүт Өзилийн дамжуулалтаар Армен тамирчин Хенрих Мехитриан гоолджээ. Эхний үеийн нэмэлт цаг Уэлсийн шилдэг хагас хамгаалагч Арон Рамси гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Хоёр гоол оруулсан Арсенал шийдвэрлэх үед алдаа гаргалгүй үр дүнгээ амжилттай хамгаалж хоёр долоо хоногийн дараа явагдах хариу тоглолтод бэлтгэхээр болж байна. Харин Жинаро Гатуззогийн цэргүүд хатуу ширүүн “Эймрайтс” цэнгэлдэхэд гурван гоол оруулах хүн даалгавартай нүүр тулж байна.

Энэ шатанд Германы шилдэг багуудын нэг Бориусса Дортмунд Австрийн даруухан баг Зальцбургийг “Сигнал Эдуна парк”-даа хүлээн авсан ч 2:1-ээр ялагдчих нь тэр.  Дортмундын хаалганд Австрийн багаас Белан Бериша гэх залуу хоёр гоол оруулж гялалзсан бол Анре Шурле нэр төрийн гоол оруулжээ. Германы баг хариу тоглолтод өрсөлдөгчөө хоёроос дээш гоолын зөрүүгээр хожиж байж дараагийн шатанд шалгарах юм.

Манай хойд хөршийн багууд энэ шатанд тааруухан тоглож байна. Армийн ЦСКА талбайдаа Францын Лион клубийг хүлээн авч 1:0-ээр ялагдсан бол Санкпетербургийн Зенит Германы Лайпцигтай тулж 2:1-ээр мөн л хожигджээ. Үүнээс гадна Мовквагийн Локомотив Атлетико Мадридад 3:0-ээр “бут ниргүүлж”  тэмцээнээс хасагдах болзлоо “амжилттай” хангасан юм.

Бусад тоглолтын үр дүн

Уикториа 0:2 Спортинг

Атлетик Билбао 1:3 Олимпик Марсел

Динамо Киев 2:2 Лацио

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?