“ГРАНД ДЕРБИД” МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ИЛҮҮРХЛЭЭ

2018-03-12  

Премьер лигийн 30 дугаар тойргийн тоглолтууд амралтын өдөр явагдлаа. Энэ тойргийн онцлох Английн лигийн 20 удаагийн аварга Манчестер Юнайтед 18 удаагийн аварга Ливерпүүл багууд “Олд Траффорд” цэнгэлдэхэд тохиов.

238 дахь удаагийн Гранд дербид Маннчестер Юнайтед 2:0-ээр илүүрхэж лигийн 65 дахь оноогоо авснаар хүснэгтийн дэд байраа баталгаажуулав. Тоглолтын нэгдүгээр үеийн 14 дэх минутанд  Английн шигшээ баг болон Манчестер Юнайтед клубийн довтлогч Маркус Рашфод Ромелу Лукакугийн дамжуулалтаар эхний гоолыг оруулж багтаа тэргүүлэв авчрав.

Английн авьяаслаг довтлогч Маркус Рашфордын гайхамшиг үүгээр дуусаагүй бөгөөд 24 дэх минутанд Ливерпүүлийн хамгаалагч Дэян Ловрены дутуу цэвэрлэсэн бөмбөгийг “цөм цохиж” багийнхаа тэргүллийг баталгаажуулсан. Эхний үед зорилгодоо хүрч хоёр гоол оруулсан Жозе Моуриниогийн баг шийдвэрлэх үед нягт хамгаалсан тоглолт үзүүлж байв. Хамгаалалтандаа татсан Манчестер Юнайтедын алдааг Ливерпүүлийн Сенегал довтлогч Сайдө Мане ашиглаж  баруун жигүүрээр нэвтэрч талбайн төврүү дамжуулсан бөмбөгөнд Эрик Бэйли хүрч өөрийнхөө хаалганд гоол оруулав. Юнайтэд энэ тоглолтод өөр ноцтой алдаа гаргалгүй талбайдаа хүчтэй өрсөлдөгчөө хожсон юм.     

Сонирхуулахад Английн бүх цаг үеийн шилдэг амжилттай багууд болох Манчестер Юнайтед, Ливерпүүл клубууд түүхэндээ 238 удаа тоглож Ливерпүүл 88, Манчестер Юнайтед 75 удаа ялж,  65 тоглолтод тэнцээгээр өндөрлөж байжээ.

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?