Б.ГАНБОЛД 16 ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2018-03-12  

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд Монголын тамирчин Б.Ганболд уралдлаа.

Манай тамирчин өнөөдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-дугаар байрт орлоо. Энэ зайд нийт 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль, Францын В.Давет мөнгө, Норвегийн Хакон Олсруд хүрэл медалийг хүртлээ.

Б.Ганболд 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс 11:13.3 минутын алдагдалтай барианд оржээ.

Тэрбээр хоёр дахь олимпийн наадамдаа оролцож буй нь энэ бөгөөд дөрвөн жилийн өмнө  20 тамирчнаас 14-р байр эзэлж байсан юм.

Б.Ганболд энэ удаагийн олимпийн наадамд гурван зайд уралдах бөгөөд гуравдугаар сарын 14,  17-ны өдрүүдэд өрсөлдөх хуваарьтай байна.

 

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?