Б.ТАЙВАН АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

2018-03-13  

Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Д.Жавзанжамъянгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу хүчит 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Аймгийн хурц  арслан Ц.Бямба-Очир, Ш.Дарханбат, Ш.Мөнгөнбаатар нараар ахлуулсан нохой жилийн анхны барилдаанд Ховд аймгийн Дарви сумын харьяат, Ховд дэвжээний бөх, аймгийн арслан Бальдиржамцын Тайван түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын харьяат “Ховд” дэвжээний бөх аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан үзүүрлэжээ.

Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаяр, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн арслан Доржхандын Хүдэрбулга нар шалгарав. 

Барилдааны зүүний манлай Амгийн хурц арслан Ц.Бямба-Очир дөрвийн даваанд Төв аймгийн начин Э.Батхуягт өвдөг шороодсон бол аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар аймгийн арлсан Ц.Мөнхбаяр тунажээ.

Сонирхуулахад тус барилдааны түрүү бөхийг атан тэмээгээр байлсан юм.

Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулья.

Тавын даваа

1. а/а Ш.Дарханбат - а/н Э.Батхуяг

2. а/а Ш.Мөнгөнбаатар - а/а Э.Нямаа

3. а/а Ө.Сүхбат - а/а Д.Хүдэрбулга

4. а/а Н.Батсайхан - а/а Л.Жамбал

5. а/а Б.Тайван - а/а Т.Пүрэвсүрэн

6. а/а Д.Ариунмөрөн - а/а Т.Сайханжаргал

7. а/а Б.Даваа-Очир - а/а Э.Мөнхбаатар

8. а/а Ц.Мөнхбаяр - а/з Л.Отгонбаатар

Зургаагийн даваа

1. а/а Ш.Дарханбат - а/а Д.Хүдэрбулга

2. а/а Ш.Мөнгөнбаатар - а/а Ц.Мөнхбаяр

3. а/а Н.Батсайхан - а/а Т.Сайханжаргал

4. а/а Б.Тайван - а/а Б.Даваа-Очир

Долоогийн даваа

1. а/а Н.Батсайхан - а/а Ц.Мөнхбаяр

2. а/а Б.Тайван - а/а Д.Хүдэрбулга

Наймын даваа

1. а/а Н.Батсайхан - а/а Б.Тайван

         /үзүүр/                 /түрүү/

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?