ИЧИНОЖЁО А.ИЧИННОРОВ ӨНГӨТЭЙ БАЙНА

2018-03-13  

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн  Харү башёгийн хоёрдахь өдрийн барилдаанууд өндөрлөлөө.

Энэ сарын башёг тэргүүлэн барилдаж буй ёкозүна Какүрюү М.Ананд энэ өдөр маэгашира цолтон Эндотой барилдаж шилдэж татаад хоёрдахь даваагаа авлаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь нутаг нэгт Тамаваши Мөнх-Оргил байх юм.

Сүүлийн хоёр башёд сайн барилдаж буй Ичиножо нэгдүгээр сарын тэмцээний түрүү бөх Точиношинтой барилдаж мөн л шилдэж татаад давлаа. А.Ичиноров тэмцээнийг унаагүйгээр үргэлжлүүлж байгаа юм.

Мөн Араваши Э.Дөлгөөн озщки Гоэйдотой тулж ерикери мэхэээр ялагджээ.  Харин Японы өөр нэг озеки Такаясүг маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил шилдэж татаад тохойлдуулчихав.

Өнөөдөр сэкиваке Митакеуми Такарафүжиг даван хоёрдахь даваагаа авсан бол Чиёошома Г.Мөнхсайхан Ютакаяамад өвдөг шороодсон байна. Чиёошома Г.Мөнхсайхан маргааш Кагаякитэй хүч үзнэ.

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?