МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЧ ЧАДСАНГҮЙ

2018-03-14  

Улаан чөтгөрүүд Испанийн Севилья багийг Олд Траффорт цэнгэлдэх хүрээлэндээ өнгөрсөн шөнө хүлээн авсан. Манчестер Сити, Ливерпүүлийн хамт шигшээ 8-д үлдэнэ гэдэгт фенүүд нь найдаж байсан. Ялангуяа Севильягийн талбайд 0:0-ээр эхний тоглолтдоо тэнцсэн нь ийм итгэлийг төрүүлэх болсон.

Нутагтаа дурын тоогоор л хожиход шигшээ наймд шалгарах байв. Харамсалтай нь 1:2 харьцаагаар шившигтэйгээр хожигдлоо. -Бид гараагаа сайн эхэлсэн. Эхний гоолыг хаалгандаа алдсанаас хойш байдал өөрөөр эргэсэн. Тэд талбайн гол хэсэгт чадварлаг тоглолт үзүүлсэн. Бөмбөгийг маш сайн контрольдсон. Яг энэ суудал дээр би 4 дэх удаагаа хожигдож, шигшээ наймаас хасагдлаа. Сүүлийн жилүүдэд Манчестер Юнайтедтэй 2 удаа, Порто, Реал Мадридтай тус бүр нэг удаа гэж онцоллоо. Бид чадах бүхнээ хийсэн. Тоглогчид сайн тоглосон. Харамсалтай нь бид хожигдлоо. Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ гэж Жозе Моурино хэвлэлийнхэнд хэлэв. Тэд одоо Аваргуудын Лиг, Английн Премьер Лигийг мартах цаг ирэв. Одоо Английн Цомын төлөө хэрхэн тоглохыг харах л хэрэгтэй болов.

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?