Английн Премьер Лиг тун өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Манчестер Сити оноогоор тасарсан. Түүнийг гүйцэх баг үлдээгүй. Харин 2, 3, 4-р байрны төлөө Манчестер Сити, Тоттенхем, Ливерпүүл, Челси нар урд хойноо оролцон өрсөлдөж байна.
Хоёрт жагсаж байсан Ливерпүүл 0:2 -оор Манчестер Юнайтед багт хожигдсоноор бүр 4-р байр луу шидэгдэв. Тоттенхем тэдний завсраар урагшилж 61 оноотойгоор 3-р байр луу дэвшив. Тэгснээрээ өнгөрсөн жил 2-р байранд орсон амжилт руугаа Тоттенхем нэг алхам ойртов. Одоо үлдсэн 8 тоглолтод энэ багууд хэрхэн тоглохоос байрны дараалал хамаарна.
Д.ЖАРГАЛ