ШАТРЫН УЛСЫН АВАРГЫН ХАГАС ШИГШЭЭ 3 САРЫН 12-18 ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-03-14  

Анхан шатны тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 19-21 ний өдрүүдэд мэдээлэл технологийн үндэсний парк, монгол улсын боловсролын их сургуулийн 4-р байр шатрын багш клубд зохион байгуулагдсан. Тэмцээнд 10 аймаг, 9 дүүргээс эрэгтэй 2100 хүртэлх чансаатай 162, эмэгтэй 1800 хүртэлх чансаатай 60 нийт 222 шатарчин үүнээс Монгол улсын спортын мастер 7, ОУШХ-ны дэд мастер 11, МУ-ын спортын дэд мастер 17 нийт 35 цолтой шатарчид оролцсон байна. Мөн эрэгтэй ангилалд эхний 30, эмэгтэй ангилалд эхний 20 байр эзэлсэн шатарчид "ХАГАС ШИГШЭЭ” тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Хагас шигшээ тэмцээн 03 дугаар сарын 12-18-ний өдрүүдэд мэдээлэл технологийн үндэсний паркт зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд эрэгтэй 2100 дээш, эмэгтэй 1800 дээш чансаатай шатарчид болон аймгийн аварга эрэгтэй, эмэгтэй шатарчид, анхан шатны тэмцээнээс шалгаран эрхээ авсан эрэгтэй 30, эмэгтэй 20 шатарчин тус тус оролцож байна. Тэмцээнд 15 аймаг, 9 дүүргээс эрэгтэй, эмэгтэй 160 шатарчид оюун ухаанаа сорьж байгаа юм.

Тэмцээний эрэгтэй ангилалд Их мастер 3, Олон улсын мастер 3, ОУШХ-ны мастер 17, ОУШХ-ны дэд мастер 9, Спортын мастер 9, Дэд мастер 12,

Эмэгтэй ангилалд Эмэгтэй Их мастер ( Олон улсын мастер) 2, Эмэгтэй олон улсын мастер 5, ОУШХ-ны мастер 1, Эмэгтэй ОУШХ-ны мастер 7, Эмэгтэй ОУШХ-ны дэд мастер 1, Эмэгтэй спортын мастер 6, Эмэгтэй дэд мастер 3 нийт 83 цолтой шатарчид оролцож байна.

Шигшээ тэмцээн 5 дугаар сарын 18-27 ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо болохоор болжээ.

Шигшээ тэмцээнд хагас шигшээ тэмцээнээс шалгарч эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй 11 шатарчин, 2017 оны улсын аварга эрэгтэй, эмэгтэй нийт 24 шатарчин оролцоно.

Тус тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй ангилалын эхний 4 байр эзэлсэн шатарчид 2018 оны 09 дүгээр сарын 23-аас 10 дугаар сарын 06-ний өдрүүдэд ГҮРЖ улсын БАТУМИ хотноо зохион байгуулагдах "ДЭЛХИЙН 43 ДАХЬ ОЛИМПИАД”-д монгол улсаа төлөөлөн 188 орны шатарчидтай өрсөлдөх юм.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?