Аваргуудын Лигийн шилдэг наймд үлдэх сүүлчийн хоёр тоглолт Монголын цагаар өнөө шөнө болно. Нутагтаа 1:1 -ээр тэнцсэн Челсиг хүндхэн тоглолт хүлээж буй. Тэнцэхэд л Барсад хангалттай бол, Челси 2:2, 3:3-аар тэнцэх, эс бөгөөс хожсон тохиолдолд шилдэг наймд үлдэнэ. Гэхдээ юу л бол. Өнгөрсөн жил Парис Сан Жерменд нутагт нь 4:0-ээр хожигдсон нь талбай дээрээ 6:1-ээр бут ниргэж чадаж байсан Барселона баг талбай дээрээ аль ч багийг илүүрхэж чаддаг. Тиймээс Барселона гарах нь бараг 99%-ийн магадлалтай гэж үзэж болно. Нөгөө хосын асуудал ч ойлгомжтой. Германы аварга Байер Мюнхен Туркийн аварга Бешикташийн талбайд зочлон тоглоно. Талбай дээрээ 5:0 -ээр Туркийн аваргуудыг бутниргэсэн Байернчууд дахин ялалт байгуулахыг ч үгүйсгэхгүй. Ийнхүү шилдэг наймд Английн Манчестер Сити, Ливерпүүл, Испанийн Реал Мадрид, Севилья, Барселона, Германы Байер Мюнхен, Италийн Ювентус, Рома гэсэн 8 баг шалгарч буй нь тодорхой болж байна.
Д.ЖАРГАЛ