НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭЛТ, ААЖМААР ДАВШИНГУЙ АХИСААР СОХОР БОЛГОДОГ

2018-03-15  

Хүнд төвөгтэй нүдний эмгэг бол нүдний даралт ихсэлт байдаг. ДЭМБ-ын судалгаагаар нүдний даралт ихсэх өвчин тэр дундаа сохрох өвчин хоёрдугаар байрыг эзлэх болжээ.

Нүдний даралт ихсэх өвчин гэдэг нь нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмтээж, аажмаар хараа муутгаж сохор болгодог.

Нүдний даралт өвчнөөр алдсан хараа дахиж сэргэдэггүй учир хүний амьдралд эргэшгүй хохирол учруулна. Нүдний даралт өвчин нийт хүн амд элбэг тохиолддог ба 40 наснаас эхлэн үзүүлж онош тогтоолговол 90%-д нь урьдчилан сэргийлж болох ба эмчилгээний үр дүнд 85%-д хүрдэг.

Дараах шинжилгээнүүдийг зайлшгүй хийлгэх шаардлагатай.

Хол ба ойрын хараа шалгуулах
Нүдний дотоод даралт хэмжүүлэх
Нүдний өнцөг дурандуулах
Нүдний уг дурандуулах
Захын хараа шалгуулах

Хурц болон хурцавтар глаукомын давшлын үед илрэх эмнэлзүйн шинж :

Нүд хүчтэй өвдөх
Толгой таллаж шанаа руугаа дамжиж өвдөнө
Хараа огцом муудах
Манантах
Гэрэл солонгорч харагдах
Дотор муухай оргих, бөөлжих

Сэргийлэх арга :

Нүд олон цагаар ажиллаж, үргэлж ядарч байдаг эрхтэн. Нүдийг нүдний даралт өвчнөөс хамгаалах 7 арга бий.

  1. Хоол хүнсээр сайжруулах
  • Антцианит их цэцэгт байцаа, нэрс, интоор
  • Лутеинэлбэг брокулли, бууцай,
  • Цинк ихтэй бүрэн үрийн бүтээгдэхүүнүүд, загас, өндөг
  • Аминдэм А- лууван, помидор, тор
  • Аминдэм С- чинжүү, жүрж, шанцай
  •  Аминдэм Е- ургамлын тос, наранцэцгийн самар, дина
  1. Тамхи татахыг хориглоно.
  • Тамхи нүдний эвэрлэгт хүрээ татуулж хатууруулж, судасны бөглөрөлт үүсгэж нүдний даралтыг ихэсгэдэг.
  1. Нарны шил байнга зүү
  • Нарны хэт ягаан туяа нүдний угт муугаар нөлөөлж, торлогыг эвдэхээс гадна, нүдний хавдар үүсгэдэг.
  1. Компьютерийн болон гар утас, цахилгаан хэрэгслийн нөлөөт туяанаас хол бай.
  • Компюьтерийн болон гар утасны дэлгэцийг 50 см зайнд байрлуулах хэрэгтэй
  1. Өөрийн нүдийн хамгаалах
  • Нөлөөт туяа бүхий дэлгэцийн туяарах эрчийг бууруулах, хамгаалт дэлгэц, тусгай нүдний шил зүүх,
  • 20 минут тутамд ажлаа завсарлуулж, алсыг ширтэх дасгал хийх
  • Нүд хөдөлгөх зовхи анивчуулах дасгал хийж нулимсны гаралт, нүд хуурайшилтыг арилгах хөдөлгөөн хийх, нүдний амин дэм бүхий дусаалга хэрэглэх.
  1. Тасалгааны гэрэлтүүлэг ажил хийж байхад ачаалал өгөхөөр бүдэг байж болохгүй. Гэрлийн тусгалын өнцөг, гэрлийн сарнилтыг сайн байлгах
  2. Жилд нэг удаа нүдний эмчид үзүүлж шинжилгээ хийлгэж байх шаардлагатай.  

 

Б.БАТ-ОРГИЛ / ХҮНИЙ ИХ ЭМЧ  /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?