БАРСЕЛОНА 11 ЖИЛ ДАРААЛЖ ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРАВ

2018-03-15  

Европийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-ын тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионел Мессигээр ахлуулсан Испанийн Барселона энэ өдөр Английн Челси клубийг Камп ноу цэнгэлдэхдээ хүлээн авч 3:0-ээр ялж шилдэг наймд шалгарлаа.

Тоглолтын гурав дахь минутанд Луйс Суарезын дамжуулалтаар Лионел Месси гоол оруулж багтаа тэргүүлэл авчирчээ.  Харин 20 дахь минутанд Лио Месси талбайн төвд Ческ Фабрегасын бөмбөгийг тасалж хоёр ч хамгаалагчийг хуурч Усман Дембелед дамжуулалт өгснийг Белги залуу чулуу болгож багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ. Нэгдүгээр үе энэ үр дүнгээр өндөрлөж хоёрдугаар үеийн 63 дахь минутанд  Суарезын  дамжуулалтаар Месси энэ тоглолтын хоёр дахь гоолоо бүртгүүлжээ.

Энэ өдөр Лионел Месси аваргуудын лигт  99 болон 100 дахь гоолоо оруулсан юм.

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?