КОНТИ : ТОГЛОЛТЫН ДҮН ДЭНДҮҮ ШУДАРГА БИШ

2018-03-15  
Бид сайн тоглосон. Манай тоглогчид илүү тоглолт үзүүлсэн. Харамсалтай нь 3 гоол алдсан. 2 гоолыг нь нарийн өнцгөөс Месси цохисон. Хаалгачийн хөл завсраар хоёулаа орчихсон. Гурав дахь гоолыг 20 дахь минутанд Дэмбэлэ хийсэн. Хэн нэгнийг буруутгах юм алга. Тоглолт ижил түвшинд, магадгүй Челси илүү тоглолт үзүүлсэн гэж багийн дасгалжуулагч Конти хэлэв.
 
Харин багийн хаалгач бүх алдааг өөртөө үүрлээ. -Тийм нарийн өнцгөөс цохичихно гэж огт санаагүй учир хоёр хөлийнхээ завсраар эхний гоолыг алдчихсан. 3 дахь гоолыг ч мөн ижил. Би л гол бурууг үүрэх учиртай гэж тэрбээр учирлалаа. -Алдаа гаргаж болохгүй. Тэр тусмаа Барселоангийн эсрэг тоглохдоо жижиг ч гэсэн алдаа гаргаж болохгүй гэж Роналдо хэлэв. Одоо Контигийн хувьд, асуудал үүссэн. Хэдийгээр багаа өнгөрсөн улиралд Английн аварга болгосон ч, энэ жил 5-д жагсаж буй. Дээр нь шигшээ наймд шалгарч чадсангүй. Энүүгээр бол ирэх жил Аваргуудын Лигийг Челси өнжих магадлалтай болов. Багийн эзэд ямар шийдвэр гаргахыг хүлээх цаг болжээ.
 
 
 
 
Д.ЖАРГАЛ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?