БАВАРИА МЬЮНХЕН ШИЛДЭГ НАЙМД ШАЛГАРЛАА

2018-03-15  

Германы Бавариа Мьюнхен клуб аваргуудын лигийн шөвгийн 16-д Туркийн Бешикташ багтай таарч эхний тоглолтод 5:0-ээр илүүрхээд байсан билээ. Хоёр багийн хариу тоглолт өнгөрсөн шөнө явагдаж Бавариа Мьюнхен 3:1-ээр хожил байгуулжээ.

Тоглолтын эхний гоолыг Томас Мюллерийн дамжуулалтаар Испани тамирчин Тиаго Алкантара оруулсан. Харин  хоёрдугаар үеийн  эхэнд  жигүүрийн хамгаалагч Рафиньягийн хөндлөн дамжуулалтыг Бешикташ клубын хамгаалагч Гонул цэвэрлэх гээд өөрийн хаалгандаа чихчихэв. Бавариагийн гайхамшиг үүгээр өндөрлөөгүй бөгөөд 84 дэх минутанд сэлгээгээр орж ирсэн Вагнер багийнхаа гуравдахь гоолыг бүртгүүлжээ.

Харин Бешикташаас  Де Соуса 59 гоол оруулжээ. Ийнхүү Бавари Мюнхэн клуб сүүлийн долоон жил дараалж шилдэг наймд шалгарч байна.

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?