АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИГШЭЭ 8 ТОДОРЛОО

2018-03-16  

Өмнө нь шалгарсан Манчестер Сити, Ливерпүүл ( Англи), Ювентус, Рома( Итали), Реал Мадрид, Севилья ( Испани) баг дээр Байер Мюнхен ( Герман), Барселона (Испани) баг нэмэгдлээ.

Байер Мюнхен 3:1-ээр Бешиктакшийг, Барселона 3:0 -ээр Челсиг буулган авлаа. Ийнхүү Ла Лигийн 3, Премьер Лигийн 2, Серия А-гийн 2, Бундеслигийн 1 баг аваргын цомын шигшээ тэмцээнийг үргэлжлүүлэх болов. Сугалаа хэрхэн таарах вэ? гэдэг багуудын цаашдын хувь заяанд нөлөөлнө. Нэг улсын хоёр баг хоорондоо ч таарах магадлалтай. -Барселона финалд Манчестер Сититэй таарах магадлал бий гэж Месси хэлсэн. Одоогоор хамгийн магадлал өндөртэй багийн тоонд Барселона гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд санал нэгдэж байна.

Өнгөрсөн шөнийн тоглолтонд Челсигийн хаалганд 2 гоол хийж Месси Аваргуудын Лигид түүхэн 100 гоол оруулсан тамирчнаар бүртгэгдэв. Түүний өмнө 117 гоол оруулсан Роналдо зогсож буй ч, нэг улиралд дунджаар 60 гоолдож буй Месси энэ рекордыг ч тун удахгүй эвдэх боломжтой гэдгийг ч мэргэжилтнүүд онцолж байна. 

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?