Өмнө нь шалгарсан Манчестер Сити, Ливерпүүл ( Англи), Ювентус, Рома( Итали), Реал Мадрид, Севилья ( Испани) баг дээр Байер Мюнхен ( Герман), Барселона (Испани) баг нэмэгдлээ.
Байер Мюнхен 3:1-ээр Бешиктакшийг, Барселона 3:0 -ээр Челсиг буулган авлаа. Ийнхүү Ла Лигийн 3, Премьер Лигийн 2, Серия А-гийн 2, Бундеслигийн 1 баг аваргын цомын шигшээ тэмцээнийг үргэлжлүүлэх болов. Сугалаа хэрхэн таарах вэ? гэдэг багуудын цаашдын хувь заяанд нөлөөлнө. Нэг улсын хоёр баг хоорондоо ч таарах магадлалтай. -Барселона финалд Манчестер Сититэй таарах магадлал бий гэж Месси хэлсэн. Одоогоор хамгийн магадлал өндөртэй багийн тоонд Барселона гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд санал нэгдэж байна.
Өнгөрсөн шөнийн тоглолтонд Челсигийн хаалганд 2 гоол хийж Месси Аваргуудын Лигид түүхэн 100 гоол оруулсан тамирчнаар бүртгэгдэв. Түүний өмнө 117 гоол оруулсан Роналдо зогсож буй ч, нэг улиралд дунджаар 60 гоолдож буй Месси энэ рекордыг ч тун удахгүй эвдэх боломжтой гэдгийг ч мэргэжилтнүүд онцолж байна.
Д.ЖАРГАЛ