Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийг амжилтаараа тэргүүлж буй Торонто Рэпторс энэ өдөр талбайдаа Индиана Пэсэрсийг хүлээн авч 106:99-ээр яллаа.
Энэ тэдний 51 дэх хожил нь болж байгаа юм. Торонтогоос багийн лидер Демар Де Розен үүргээ сайн биелүүлж 24 оноо авсан бол Валенчунас 16 оноо түүж багаа ялалтад хөтөлжээ. Харин Индианагаас Даррен Коллисон багаа тэргүүлж 22 оноо авсан ч бусад нь хангалтгүй байж улирлын 29 дэх хожигдлоо хүлээжээ.
Мөн Филаделфиа 76 Нью Иорк Никсийн талбайд зочилж дөрөвдүгээр үед сайн тоглосноор 118:110-аар чухал хожил авсан байна. Филаделфиагаас Жоел Эмбийд 29 оноо, 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Бен Симмонс 13 оноо, 12 оновчтой дамжуулалт, 10 самбар авч улирлын ес дэх трибл даблаа хийжээ.
Лос Анжелес Клипперс 96:101 Хьюстен Рокетс
Чигаго Буллс 111:110 Мемфис
Детройт Пистонс 113:120 Денвер Нагетс
Финикс санс 88:116 Юта жазз
Кливланд Кавалерс 105:113 Портланд Трейл Блейзерс
Д.НЯМАА