ТОРОНТО РЭПТОС ДОРНОД БҮСИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2018-03-16  

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд үргэлжилж байна. Дорнод бүсийг амжилтаараа тэргүүлж буй Торонто Рэпторс энэ өдөр талбайдаа Индиана Пэсэрсийг хүлээн авч 106:99-ээр яллаа.

Энэ тэдний 51 дэх хожил нь болж байгаа юм. Торонтогоос багийн лидер Демар Де Розен үүргээ сайн биелүүлж 24 оноо авсан бол  Валенчунас 16 оноо түүж багаа ялалтад хөтөлжээ. Харин Индианагаас Даррен Коллисон багаа тэргүүлж 22 оноо авсан ч бусад нь хангалтгүй байж улирлын 29 дэх хожигдлоо хүлээжээ.

Мөн Филаделфиа 76 Нью Иорк Никсийн талбайд зочилж дөрөвдүгээр үед сайн тоглосноор 118:110-аар чухал хожил авсан байна. Филаделфиагаас Жоел Эмбийд 29 оноо, 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Бен Симмонс 13 оноо, 12 оновчтой дамжуулалт, 10 самбар авч улирлын ес дэх трибл даблаа хийжээ.    

Лос Анжелес Клипперс 96:101 Хьюстен Рокетс

Чигаго Буллс 111:110 Мемфис

Детройт Пистонс 113:120 Денвер Нагетс

Финикс санс 88:116 Юта жазз

Кливланд Кавалерс 105:113 Портланд Трейл Блейзерс

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?