БОЛОР-ЭРДЭНЭ, БАТТӨМӨР НАР 16-18 НАСАНД ТҮРҮҮЛЖ, ХОТЫН АВАРГА БОЛОВ

2018-03-17  

16-18 насны охид, хөвгүүдийн өрсөлдөөн Ундрам- Болор-Эрдэнэ, Эрдэнэбаяр- Баттөмөрийн хооронд өрнөсөн. Түрүүлэх магадлал нь Ундрам, Эрдэнэбаяр нарт илүү байсан ч энэ удаад тэд үзүүрлэлээ. Болор-Эрдэнийн хувьд Ундрамын тоглолтыг сайн мэдэх, хааяа нэг хождог нь түрүүлэх боломж олгох шиг болов. 

Харин Баттөмөрийн хувьд амьдралдаа анх удаа Эрдэнэбаярыг хожиж үзэж буй нь энэ. Анх удаа том тэмцээний түрүү буй нь ч энэ юм. 
Ундрам, Эрдэнэбаярын хувьд Өсвөрийн теннисчидийн АШТ болон насанд хүрэгчдийн УАШТ -нд өөрсдийгээ нөөж байна гэж харагдахуйц тоглолт үзүүллээ гэж хорхойтнуудын зарим нь дүгнэж байна. 
Одоогоор хамгийн олон түрүүг Мэргэн багштай Баянгол-Шинэ-од клубын теннисчид хүртээд байна. 
Өнөөдөр ахмад болон, насанд хүрэгчид хотынхоо аваргыг тодруулна. 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?