ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-03-19  

Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн Японы Такасаки хотын “Takasaki Arena”-д боллоо.

17 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед гэсэн шилдэг найман орны баг тамирчид Дэлхийн цомын төлөө өрсөлдсөн.

Монголын баг “В” хэсэгт орж  БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон юм.

Манай бүсгүйчүүд Сэм авгын бүсгүйчүүдийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл хүрэл медалийн төлөөх гурав дахь удаагийн уулзалтад манай бүсгүйчүүд 6:4-өөр ялсан юм.

Манайхнаас 50 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл эхлээд Виктория Энтонид 2:8-аар ялагдсан ч удаах дөрвөн барилдаанд ОУХМ Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалж сөхрүүлснээр тоог 4:1 болгосон. Үүний дараа гавьяат тамирчин П.Орхон Мэллори Велтэд 9:11-ээр, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Форрест Молинарид цэвэр ялагдснаар байдал тун эвгүйтсэн. Харин 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Тамыра Менсад 0:5-аар ялагдаж явсан ч мушгиж хоёр оноо аваад тэндээсээ даралтад оруулж багтаа тун чухал ялалтыг авчирлаа. Улмаар гавьяат тамирчин О.Насанбурмаа Виктория Фрэнсисийг 11:3-аар буулган авснаар манай бүсгүйчүүд ялах нь тодорхой болсон юм. Сүүлийн барилдаанд спортын мастер О.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйд оноогоор цэвэр ялагдав.

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:

Монгол - АНУ 6:4
50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Виктория Энтони 2:8
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант 10:6
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жакарра Винчестер 9:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Аллисон Рэган 10:0
59 кг: Баатаржавын Шоовдор - Кайла Миракле 5:4
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Мэллори Велт 9:11
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Форрест Молинари цэвэр ялагдсан
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Тамыра Менса цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа - Виктория Фрэнсис 11:3
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Аделине Грэй 0:10

 

 

Л.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?