Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 удаагийн хагас тэмцээн гуравдугаар сарын 12-18-ны өдрүүдэд үргэлжилж аваргуудаа шалгаруулав.
Тэмцээнд эрэгтэй 2100 дээш, эмэгтэй 1800 дээш чансаатай шатарчид болон аймгийн аварга эрэгтэй, эмэгтэй шатарчид, анхан шатны тэмцээнээс шалгаран эрхээ авсан эрэгтэй 30, эмэгтэй 20 шатарчин нийт 160 шатарчид оюун ухаанаа сорьсон юм.
Тэмцээний эрэгтэй ангилалд Их мастер гурав, Олон улсын мастер гурав, ОУШХ-ны мастер 17, ОУШХ-ны дэд мастер ес, Спортын мастер ес, Дэд мастер 12, Эмэгтэй ангилалд Эмэгтэй Их мастер ( Олон улсын мастер) хоёр, Эмэгтэй олон улсын мастер тав, ОУШХ-ны мастер нэг, Эмэгтэй ОУШХ-ны мастер долоо, Эмэгтэй ОУШХ-ны дэд мастер нэг, Эмэгтэй спортын мастер зургаа, Эмэгтэй дэд мастер гурав нийт 83 цолтой шатарчид оролцлоо.
Эрэгтэй тамирчдын үр дүн
1. 1-р байр Хан-Алтай клубын тамирчин ОУШХ-ны мастер Г.Амартүвшин
2. 2-р байр ТЭЦ 4, Сүхбаатар аймгийн тамирчин ОУШХ-ны мастер Э.Энхнар
3. Сүлд спорт хорооны тамирчин, Олон улсын мастер С.Билгүүн
4. Орхон аймгийн тамирчин, Олон улсын мастер Н.Баттулга
5. Монгени клубын тамирчин, МУ-ын спортын мастер Б.Галмандах
Шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан тамирчид
6. Өвөрхангай аймгийн тамирчин, ОУМ Г.Мөнхгал
7. Чингэлтэй дүүрэг, Цэцэн нүүдэл клубын тамирчин ОУШХ-ны мастер М.Гүнбаяр
8. ЦДҮС ТӨХК –ний тамирчин, ОУШХ-ны мастер Б.Баярмандах
9. Дархан уул аймаг, АШУҮИС тамирчин Х.Баярхүү
10. Ихмастер клубын тамирчин, ОУШХ-ны мастер Э.Баасансүрэн
11. Сүхбаатар дүүрэг, Чингис клубын тамирчин ОУШХ-ны мастер Г.Эрдэнэ
Эмэгтэй ангиллийн шагналт байр
1. 1-р байр Алдар спорт хорооны тамирчин, Эмэгтэй Ихмастер, ОУМ, Б.Мөнгөнтуул
2. 2-р байр Төв клубын тамирчин, Эмэгтэй Олон улсын мастер О.Өлзийхишигжаргал
3. 3-р байр Сүлд спорт хороо, Мончесс клуб, Хэнтий аймаг, СИТИ Их сургуулийн тамирчин, Эмэгтэй Ихмастер, ОУМ Т.Батчимэг
4. 4-р байр Каисса клубын тамирчин, Эмэгтэй ОУШХ-ны мастер Т.Мөнхзул
5. 5-р байр Сэлэнгэ аймгийн тамирчин, Эмэгтэй ОУШХ-ны дэд мастер Т.Номиндалай
Шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан тамирчид
6. Орхон аймгийн тамирчин, Эмэгтэй ОУШХ-ны мастер Б.Мөнгөнзул
7. Архангай аймаг, Абино ХХК-ний тамирчин, Эмэгтэй ОУМ.Б.Анхчимэг
8. Алдар спорт хорооны тамирчин, Эмэгтэй ОУМ Д.Янжиндулам
9. Дагшаа хүү клубын тамирчин, МУ-ын спортын мастер Г.Халиунаа
10. МУБИС-ийн тамирчин, ОУШХ-ны мастер Э.Хулан
11. Сүхбаатар дүүрэг, Төв клубын тамирчин Эмэгтэй ОУШХ-ны мастер Б.Отгонсувд нар тус тус байр эзэлж, шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Хагас шигшээ тэмцээнээс шалгарч эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй 11 шатарчид, 2017 оны улсын аварга эрэгтэй, эмэгтэй нийт 24 шатарчин 05 дугаар сарын 18-27- ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцоно. Тус тэмцээнээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй ангилалын эхний 4 байр эзэлсэн шатарчид 2018 оны 09 дүгээр сарын 23-аас 10 дугаар сарын 06-ний өдрүүдэд ГҮРЖ улсын БАТУМИ хотноо зохион байгуулагдах “ДЭЛХИЙН 43 ДАХЬ ОЛИМПИАД”-д монгол улсаа төлөөлөн 188 орны шатарчидтай өрсөлдөх юм.
Д.НЯМАА