ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ "VAR" СИСТЕМЭЭР ШҮҮНЭ

2018-03-19  

ОУХХ (FIFA) жил бүр Швейцарийн Цюрих хотноо хуралддаг. Энэ жилийн хурал олон талын ач холбогдолтой болж байна. Хамгийн анхаарал татаж байгаа сэдэв бол "Video Assistant Referees" буюу "Видео давталтыг тоглолтын явцад ашиглах" технологийг 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д ашиглахаар болжээ.

Энэ шийдвэр гарахаас өмнө буюу 2016 оны гуравдугаар сараас эхлэн Бельгийн Их сургуульд "VAR"-видео шүүгчийн үр дүн оновчтой байх, тоглолтын үр дүнд ач холбогдолтой байх зэргийг ОУХХ-ны дүрмийн хорооны шинжээчид тогтмол туршиж байсан аж. Уг шийдвэрийг ОУХХ-ны гишүүн орнуудын оролцоотой баталсан юм.

"Тоглолтын явцад талбайн болон хажуугийн шүүгчид алдаа гаргасан тохиолдолд тэр даруй видео давталтыг харж, тухайн нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах болсон нь хөлбөмбөгт дутагдаж байсан зүйл" гэж ОУХХ-ны Ерөнхийлөгч Жан Инфантино ярьжээ. Мөн тэрбээр "VAR" систем бол хөлбөмбөгийн ертөнц дэх үүрэг хариуцлагыг чанаржуулж, хөлбөмбөгт эерэг, үнэн бодит хандах хандлагыг нэмэгдүүлэх болно. Шинэ баталсан дүрмээр шүүгчийн анзаараагүй боловч ноцтой алдааг өнгөрөөх боломжгүй" гэсэн байна.

Видео давталтыг :

-Гоол орсон эсэх (Зарим лигт ашиглагдаж эхэлсэн)
-Торгуулийн цохилт
-Шууд улаан хуудас өргөх (хоёр дахь шар хуудас бус) 
-Ноцтой зөрчлийн үед (Шүүгчийн санаатайгаар буруу тоглогчид торгууль ногдуулах үед) гэх мэт нөхцөл байдлын үеэр ашиглахаар болжээ.

 

 

 

Д.НЯМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?