УЛСЫН АРСЛАН Г.ДЭМҮҮЛИЙН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЭВ

2018-03-20  

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат 1969 оны улсын их баяр наадмын түрүү бөх Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Өмнөговь аймгийн Даланзадгад болсон барилдаанд улсын арслан цолтой гурав, улсын гарьд нэг, улсын заан гурав, улсын харцага цолтой гурван бөх барилдсан юм.

Барилдаанд Увс аймгийн Давст сумын уугуул Алдар спорт хороо, Гачуурт групп, Увс нуур дэвжээний бөх улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын уугуул Хилчин спорт хороо, Ховд дэвжээний бөх улсын харцага Оргихын Хангай үзүүрлэжээ.

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын уугуул Алдар спорт хорооны бөх улсын гарьд Батнасангийн Гончигдамба, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, Жавхлант дэвжээний бөх улсын начин Болдбаатарын Батжаргал нар шалгарчээ.

Барууныг магнайлсан улсын арслан Н.Батсуурь тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамбад унасан бол Р.Пүрэвдагва арслан Б.Батжаргал начинд тахим өгчээ.

ДӨРВИЙН ДАВАА

1. П.Бүрэнтөгс У.Р-  Ш.Нямсайхан А.Н 
2. Н.Батсуурь У.А- Д.Хүдэрбулга А.А
3. Р.Пүрэвдагва У.А - Ц.Мөнхбаяр А.А
4. Б.Гончигдамба У.Г- Б.Чимэдвандан У.Н
5. Б.Батмөнх У.З-  У.Н Д.Анар
6. Н.Жаргалбаяр У.З- У.Н Б.Батжаргал
7. Б.Соронзонболд У.З- У.Х О.Хангай
8. Б.Бат-Өлзий У.Х –У.Х М.Бадарч

ТАВЫН ДАВАА

1. П.Бүрэнтөгс У.А –У.З Б.Батмөнх
2. Н.Батсуурь У.А- У.Г Б.Гончигдамба
3. Р.Пүрэвдагва У.А- У.Н Б.Батжаргал
4. Б.Бат-Өлзий У.Х- У.Х О.Хангай

ЗУРГААГИЙН ДАВАА

1. П.Бүрэнтөгс У.А+ -У.Н Б.Батжаргал
2. Б.Гончигдамба У.Г- У.Х О.Хангай

ДОЛООГИЙН ДАВАА

П.БүрэнтөгсУ.А – У.Х О.Хангай  


 

 
 
Д.НЯМАА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?