ОЮУТНЫ УЛСЫН АВАРГУУД ИРЭХ АМРАЛТЫН ӨДӨР ТОДОРНО

2018-03-20  

Бөхийн чөлөөт барилдааны энэ оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын зааланд явагдахаар болжээ.

Энэ удаагийн тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран зохион байгуулж байгаа аж. Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь олимпийн жингийн ангиллаар явагдах юм.

Ирэх Бямба гаригт эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг, харин Ням гаригт эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаанууд явагдахаар болжээ.

Энэ удаагийн тэмцээний аваргууд есдүгээр сарын 4-9-нд Бразил улсын Гояна хотод болох оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм. 

Хоёр жил тутамд нэг удаа болдог оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жингийн ангиллаар явагдах юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?