ОЮУТАН ТАМИРЧИД БЕЛАРУСЫГ ЗОРИНО

2018-03-21  

Оюутны тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-25-нд Беларусийн Минск хотноо зохион байгуулагдана. Оюутны дэлхийн аварга шалгаруулах IV тэмцээнд Монгол Улсаас эрэгтэйчүүдээс спортын дэд мастер А.Хосбаяр, эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер А.Зул нар уралдахаар болсон юм.

Манай баг тамирчид Хандгайтад байрлах тэшүүрийн мөсөн талбайд тэмцээний өмнөх бэлтгэл сургалтаа базааж байна. А.Хосбаярын хувьд энэ тэмцээн анхны олон улсын тэмцээн юм. Харин ОУХМ А.Зулын хувьд 2014 онд Казакстаны Алмата хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах II тэмцээн, 2017 оны хоёрдугаар сард мөн Алмата хотод болсон Дэлхийн оюутны өвлийн 28 дугаар Универсиад их наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон туршлагатай, ирээдүйтэй  оюутан тамирчин юм.

Энэ онд оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн спортын 30 гаруй төрлөөр зохион байгуулахаас Монголын тамирчид 10 спортын төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Оюутан тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг ийнхүү тэшүүрчин тамирчид хагалж байгаа бөгөөд уг тэмцээнд 20 орны 100 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

 

 

 

Д.НЯМАА


 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?