Сонирхогчийн боксын олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаанаа ирэх сард хийхээр болсноо зарлалаа.
Дэлхийн чансааны 24 дүгээрт эрэмбэлэгдэж буй манай тамирчин энэ удаа Кубын боксчинтой тулалдахаар болсон юм.
Анх 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингенд анхны тулаанаа хийж байсан Н.Төгсцогт есөн тулаан хийж, наймд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан.
Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 19 тулаан дараалж ялаад байсан Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг оноогоор ялсан юм.
Д.НЯМАА