Н.ТӨГСЦОГТ КУБЫН ТАМИРЧИНТАЙ ТУЛАЛДАНА

2018-03-21  

Сонирхогчийн боксын олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаанаа ирэх сард хийхээр болсноо зарлалаа.

Дэлхийн чансааны 24 дүгээрт эрэмбэлэгдэж буй манай тамирчин энэ удаа Кубын боксчинтой тулалдахаар болсон юм.

Анх 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингенд анхны тулаанаа хийж байсан Н.Төгсцогт  есөн тулаан хийж, наймд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан.

Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 19 тулаан дараалж ялаад байсан Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг оноогоор ялсан юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?