3Х3-ЫН ШИГШЭЭ БАГ НАЙМДУГААРТ ЖАГСЛАА

2018-03-22  

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг энэ сарын 20-нд шинээр гаргалаа. Энэ удаагийн чансаанд олон улсын хэмжээний мастер Д.Дэлгэрням ахлагчтай Монгол Улсын баг тамирчид наймдугаарт эрэмбэлэгджээ.

Шинэчилсэн чансааг ОХУ-ын шигшээ баг тэргүүлж, Украин, Голландын багууд удаалжээ. Харин эхний аравт БНХАУ, Андорра, Венесуэл, Франц, Чех, Унгар улсын шигшээ багууд оржээ.

Манай баг тамирчид удахгүй явагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож оноогоо цуглуулбал ирэх 2020 онд Токиогийн олимпийн наадамд оролцох юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?