Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг энэ сарын 20-нд шинээр гаргалаа. Энэ удаагийн чансаанд олон улсын хэмжээний мастер Д.Дэлгэрням ахлагчтай Монгол Улсын баг тамирчид наймдугаарт эрэмбэлэгджээ.
Шинэчилсэн чансааг ОХУ-ын шигшээ баг тэргүүлж, Украин, Голландын багууд удаалжээ. Харин эхний аравт БНХАУ, Андорра, Венесуэл, Франц, Чех, Унгар улсын шигшээ багууд оржээ.
Манай баг тамирчид удахгүй явагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож оноогоо цуглуулбал ирэх 2020 онд Токиогийн олимпийн наадамд оролцох юм.
Д.НЯМАА