Теннис хөгжиж, бүх улс орныг бүхэлд нь хамарчээ. 4 насны ангиллаар үргэлжилж буй Ширээний Теннисний Өсвөрийн АШТ-нд 16 аймаг, 9 дүүрэг, 9 байгууллагын нийт 650 хүүхэд оролцож байна.
Алс холын Баян-Өлгий аймаг, өмнийн говиос өгсүүлээд Монголын өнцөг булан бүрт Монголын ирээдүйн теннисчид сургуулилж эхэлжээ. Хамгийн олон хүүхэд буюу 200 гаруй теннисчин 10-12 насны ангилалд хүч үзэж байна гэж ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах тодотголоо.
Тэмцээн энэ Баасан гарагт өндөрлөнө. Одоогоор бага насны ангилалд Мэргэн багшийн шавь нар тэргүүлж байгаа юм байна.
Д.ЖАРГАЛ