ШИЛДЭГ 12 ТЕННИСЧИНИЙ ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТ

2018-03-22  

Улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн, Л.Алтантулга, хошой аварга Баярмагнай, Бэгз, Билэгт, улсын аваргын мөнгө хүрэл медальт спортын мастер Эрдэнэбаяр, улсын аваргын хүрэл медальт Батдэлгэр, дэд мастер Чинзориг, Мөнхзориг, Лхагва -Эрдэнэ, жижиг Баярмагнай, Алтаншагай нарын 12 теннисчин рэйтингээрээ оролцоно.

Сүүлийн жилүүдэд гадаадад ажиллаж амьдарч буй улсын 4 удаагийн аварга Алтантулга ирж оролцох болсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгох нь гэж зохион байгуулагчид үзэж байна. Алтантулга нь Австрали улсын хоёдугаар Лигийн аварга, Австралийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна. Австралиас ирж оролцож буй Алтантулгаас гадна Хятад улсад сүүлийн 6 сар ширээний теннисээр бэлтгэлээ хангаж буй Мөнхзориг, 2 сарын хугацаанд Солонгос улсад бэлтгэл хангасан спортын мастер Эрдэнэбаяр нар зодоглоно.

Эрдэнэбаярын хувьд Лигийн нэгбүрчилсэн төрөл, Хотын АШТ-д хэдхэн хоногийн өмнө түрүүлсэн. Бэлтгэлийнх нь ир нь ханасан байгаа нь сонирхол татаж байна. Мөн Хятад улсад теннисний хичээл сургалт удирддаг улсын хошой аварга Бэгз ч цомын аваргад оролцохоор бэлтгэлээ базааж буй. Том Баярмагнай бэлтгэл сайн байгаа.

Улсын дөрвөн удаагийн аварга Лхагвасүрэн хэр оролцох нь түүний бэлтгэлээс хамаарна. Тэмцээнийг Монгол улсын ширээний теннисний анхны аварга Сэрээтэр мастерийн үр хүүхдүүд нь ивээн тэтгэн дэмжиж буй. Тэмцээн ганцхан өдөр буюу маргааш, МҮЭ-ийн Төв Ордны спорт танхимд болно. Өсвөрийн УАШТ-д оролцож буй бяцхан тамирчид энэ тэмцээнийг үзэхийн тулд маргааш тэмцээнээ өнжих шийдвэр гаргасан.

Үнэхээр гал гарсан гайхалтай тоглолтыг Та бүхэндээ амлаж байна.

 

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?