ШҮД ЦООРОХ ӨВЧИН 5-6 НАСНЫ ХҮҮХДИЙН ДУНД ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 94 ХУВЬД НЬ ТАРХЖЭЭ

2018-03-22  

Манай улсад шүд цоорох өвчин 5-6 насны хүүхдийн дунд хамгийн өндөр буюу 94 хувьд нь тархаж,12-14 настнуудын 80 гаруй  хувьд хүрчээ.  Гэвч шүдний өвчнөөс болж 200 гаруй төрлийн эмгэг үүсч, даамжирдаг байна. Үүнээс шалтгаалан манай улсын өсвөр насны хүүхдүүдийн 60 гаруй хувь нь суурь өвчтэй болсон гэсэн судалгаа гарчээ.

Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчнүүдийн гол шалтгаан болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс энэ тулгамдсан асуудлыг анхааралдаа авах нь чухал юм.

ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ ШҮДНИЙ РЕНТГЕН АППАРАТТАЙ БОЛЛОО

Тэгвэл “ГҮҮД НЭЙБОРС” ОУТББ-аас Шүд Эрүү Нүүрний Төвд өнөөдөр 13 сая төгрөгийн үнэ бүхий шүдний рентген аппарат хандивлалаа. Шүд Эрүү Нүүрний Төвд өдөртөө маш олон иргэд үйлчлүүлдэг бөгөөд ачаалал ихтэй, эмч нарын хүрэлцээ ч тун муу байдаг. Дээр нь 30 орчим жил ашигласан хуучин аппаратаараа л үзлэг оношилогоо хийдэг байжээ.

Харин одоо орчин үеийн дүрс оношилгооны аппараттай болсноор эмчилгээ, оношлогооны чанар сайжирч, илүү үр дүнтэй болно гэж эмч нар үзэж байна.

 

 

Э.ЭНХЛҮҮН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?