М.АНАНД АНХНЫ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭВ

2018-03-23  

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башёгийн 12 дaxь өдрийн барилдаан өндөрлөлөө. Ёкозүна Какүрюү М.Ананд өнөөдөр Хацу башёгийн тэргүүн бөх Точиношинтой барилдлаа. Энэхүү барилдаан гүрж бөх Точиношин Какүрюү аваргад эхний ялагдлыг нь амсуулав. Какүрюү аварга маргааш башёг хоёр унаатайгаар тэргүүлж буй Кайсейтэй барилдахаар оноолт таарчээ. Харин Точиношин Шодайтай хүч үзэх юм.

Өнөөдөр озеки Такаясү Чиёомарүд өвдөг шороодсон бол озэки Гоэйдо  Ичиножёо А.Ичинноровоор ес дэх даваагаа авлаа. Ичиножёо А.Ичинноров найман даваа, дөрвөн унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Ичиножо маргааш Шохозантай барилдахаар учраа таарчээ. Маргааш озеки Гоэйдо, Такаясү нар оноолт таарсан бөгөөд хоёул 9 даваа, 3 унаатай барилдаж байна. Тэдний аль давсан нь башёд түрүүлэх боломжоо хадгалж үлдэх болно.

Сэкиваке Митакеуми Шодайд унасан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /7-5/ Такарфүжигээр 7 дахь даваагаа авлаа. Тамаваши маргааш Ёшиказетай барилдана. Чиёошома Г.Мөнхсайхан  өнөөдөр Миёргирюүгаар давсан Араваши Дөлгөөн /2-10/ Котошёогикүд өвдөг шороодлоо. Араваши маргааш Кагаякитай, Чиёошома Дайшомарүтай барилдах аж.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?