ТОП-12 ШИЛДЭГ ТЕННИСЧИДИЙГ Б.БИЛЭГТ "ӨНГӨЛЛӨӨ"

2018-03-24  

Анх удаа Монголын шилдэг 12( эрэгтэй) теннисчидийн "тулаан"-ыг зохион байгуулж, ялагчаар нь улсын хошой аварга Б.Билэгт тодорлоо. Монгол улсын ширээний теннисний анхны аварга Сэрээтэр агсны нэрэмжит "Топ-12" цомын тэмцээнд Э.Лхагвасүрэн, Л.Алтантулга, Б.Баярмагнай, Я.Бэгз, Б.Билэгт зэрэг аваргууд спортын мастер Ч.Эрдэнэбаяр, дэд мастер Чинзориг, Батдэлгэр, Мөнхзориг, Алтаншагай, Лхагва-Эрдэнэ, Тэмүүлэн нарын 12 теннисчин 4 хэсэгт хуваагдаж тоглосон юм.

Хэсгийг Б.Билэгт, Э.Лхагвасүрэн, Ч.Эрдэнэбаяр, Чинзориг нар толгойлж үлдсэн 8 нь сугалаагаар хэсгээ сонгосон юм. Хэсгийн тоглолтоос Б.Баярмагнай, Б.Билэгт, Э.Лхагвасүрэн, Ч.Эрдэнэбаяр нар техникийн зөвлөлгөөний баталсан дүрмийн дагуу нэгээр гарсан тул шигшээ 8-д шууд шалгарсан.

Харин хэсгээсээ 2-3 гарсан теннисчид дахин сугалж, хожсон нь шигшээ наймд үлдэх нэмэлт тоглолт хийсэн болно. Нэмэлт тоглолт хийж өрсөлдөгчдөө ялсан Б.Батдэлгэр, Я.Бэгз, Чинзориг, Мөнхзориг нар эхний 4 дээр сугалааны оноолтын дагуу бичигдсэн юм. Б.Билэг -Я.Бэгз, Э.Лхгвасүрэн- Батдэлгэр, Ч.Эрдэнэбаяр- Чинзориг, Баярмагнай- Мөнхзориг нарын хосууд хоёр дахь нугалаанд учирсан.

Эдгээр хосоос шөвгийн наймд Б.Баярмагнай, Э.Лхагвасүрэн, Б.Билэгт, Ч.Эрдэнэбаяр нар хожил авснаар шөвгийн 4- д үлдсэн. Лхагвасүрэнг Билэгт, Эрдэнэбаярыг Баярмагнай нар хожсоноор аваргын төлөө тоглосон. 3:1 -ээр Б.Билэгт хожсоноор "Топ-12" шигшээ тоглогчдын тулааны анхны аваргаар өргөмжлөгдлөө. Тоглолт бүр үзүүштэй, өрсөлдөөнтэй, тамирчин бүр жигд, бэлтгэл нь ханасан байлаа гэж уг тэмцээнийг санаачлагч, "Шинэ эргэлт" клубын үүсгэн байгуулагч Амгалан онцоллоо.

Топ-12 тэмцээний ивээн тэтгэгчээр Монгол улсын ширээний теннисний анхны аварга, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Сэрээтэр агсны үр хүүхэд, ач зээ нар нь оролцов.  "Топ-12" тэмцээнийг Сэрээтэр агсны нэрэмжит тэмцээн болгон жил болгон зохион байгуулахаа Сэрээтэр агсны зээ хүү Бадрал тодотголоо.

Тэргүүн байрыг эзэлсэн Билэгт диплом, алтан медаль, 2 сая төгрөг, дэд байрны Баярмагнай диплом, мөнгөн медаль, 1 сая 500 мянган төг, гуравдугаар байранд шалгарсан Э.Лхагвасүрэн, Ч.Эрдэнэбаяр нар диплом, хүрэл медаль, 500 мянган төгрөгийн шагнал хүртэв. Ийнхүү Монголын рэйтинг өндөртэй теннисчидийн дунд өндөр шагналтай нэгэн тэмцээн бий боллоо.

"ТОП-12" тэмцээнийг  спортын мэдээ мэдээллийн нэгдсэн портал сайт Sportlife.mn тэмцээний талбар дээрээс шууд дамжууллаа. Тайлбарлагчаар улсын аварга, Австрали улсад сурч, амьдарч буй Алтантулга, дэд мастер Цэрэндорж, Зүч, Алтаншагай, Ариунбаатар нар ажилласан юм.

Тэмцээнийг дахин нэг эргэж үзье гэвэл Sportlife.mn сайтын пэйж рүү хандаарай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?