ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.БАТЦЭЦЭГ ДАН КОЛОВЫН ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2018-03-26  

Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, олимпийн наадмын хүрэл медальт, Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин Соронзонболдын Батцэцэг Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцож мөнгөн медаль зүүлээ.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамичин С.Батцэцэг Болгарын дэвжээнд 62 кг-ын жинд зодоглосон бөгөөд эхний даваанд Туркийн Баяхан Дерья, шөвгийн наймд Италийн Кампагна Аурора нарыг цэвэр ялж хагас шигшээд шалгарсан байна.

Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Германы бөх Луизе Манзке мөн цэвэр ялжээ. Харин аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ний хошой мөнгө, хүрэл медальт Болгарын бөх Тайбе Юсейнд 12:2-оор оноогоор цэвэр ялагджээ.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?