МҮБХ-НЫ ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛ 10 ХОНОГИЙН ДАРАА ХУРАЛДАЖ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛАА СОНГОНО

2018-03-26  

Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд хуралдсан. Хурлаар Монголын Үндэсний бөхийн холбоог 28 жилийн турш удирдсан тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар ажлаа хүлээлгэн өгч бүр Цэцдийн зөвлөлөөс нэрээ татсан юм.

“Их Эе”-ийн төлөөлөгчид бөхийн холбооны дотоод журмыг  өөрчилж орон тооны бус тэргүүнтэй болгож тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон юм.

Харин оролцсон 154 гишүүнээс 97-г нь цэцдийн зөвлөлд нэр дэвшүүлж 67 гишүүнийг Цэцдийн зөвлөлд сонгосон. Өнөөдөр Улаанбаатар хотоос шинээр Цэцдийн зөвлөлд сонгогдсон гишүүдийн төлөөлөл болох  улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Сайнбаяр,  улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар мэдээлэл хийсэн юм.

Цэцдийн зөвлөлийн гишүүн улсын заан Ц.Магалжав:

“Өдрийн 11:00 цагт эхэлсэн хурал маань шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилж олон шийдвэр гаргасан. Цаг орой болсон байсан учраас  бид  ярилцаад  10 хоногийн дараа Цэцдийн зөвлөл хуралдаад тэргүүлэгчдээ сонгохоор болсон. Монголчууд бүх зүйл дээр хоёр хуваагдаад байна гээд байгаа юм. Монгол бөхийн холбооны хувьд хоёр хуваагдах үндэслэл байхгүй. Тиймээс цаашдаа энэ талцал хуваагдлын тухай асуудлыг арилгая л гэж зорьж байна. Холбооны тэргүүн, дэд тэргүүн нь орон тооны бус, гүйцэтгэх захирал орон тооны байдлаар ажиллаж, аливаа шийдвэрийг тэргүүлэгчдийн зөвлөлд оруулан шийдүүлж байхаар тогтлоо. Өмнө нь бүх үйл ажиллагааг холбооны тэргүүн зохион байгуулж, шийдэж байсныг өөрчилсөн. Бүтцийн хувьд нэлээд хэдэн өөрчлөлт хийлээ" гэсэн юм.

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Холбооны гүйцэтгэх захирлыг санал болгох бөгөөд Цэцдийн зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлэх юм. Цэцдийн зөвлөлийн хурлаар барилдааны дүрэм өөрчлөлт оруулах, шүүлтэд камерын бичлэг ашиглах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна.  

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mrs Liya.:Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 до****аас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу 2018-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?