Хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд завсарлаад буй энэ өдрүүдэд шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд явагдаж байна.
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн баг 2014 оны Дэлхийн аварга Германы багтай тоглож 1:0-ээр яллаа. Тоглолтын нэгдүгээр үеийн 37 дахь минутанд Манчестер ситигийн довтлогч Габриел Жесүс хожлын голыг оруулжээ.
Герман машинуудын хувьд 2016 оны Европийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Италийн багт 2:0-ээр ялагдснаас хойш хожигдол амсаагүй байсан юм. Сонирхуулахад энэ хоёр баг хамгийн сүүлд 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд таарч Герман 7:1-ээр бут ниргэж байсан юм.
Мөн энэ өдөр удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Оросын баг Францтай тулж 3:1-ээр ялагджээ. Ази тивийн төлөөлөл Японы баг Украйнтай талбайдаа тоглосон ч 2:1-ээр ялагдсан байна. Японы багаас Намочи Уэда өөрийн хаалгандаа гоол оруулж багаа хөөдсөн юм.