МЕССИГҮЙ АРГЕНТИН ЯЛАГДАШГҮЙ АРМАДАГИЙН ЭСРЭГ ХҮЧИН МӨХӨСДӨВ

2018-03-28  

2010 оны дэлхийн аварга, 2008 оны Европийн аварга Испанийн шигшээ баг Аргентинтай нөхөрсөг тоглолт хийж 6:1-ээр бут ниргэлээ.

Тоглолтын нэгдүгээр үеийн 12 дахь минутанд Атлетико Мадридын довтлогч Диаго Коста гоолдож багтаа тэргүүлэл авчирсан бол Иско 27 дохь минутанд багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Тэрээр хоёрдугаар үеийн 52 болон 74 дэх минутанд дахин гоол оруулж энэ тоглолтод хетрик толилуулсан юм. Мөн Тиаго Алкантара, Иаго Аспас нар гоолын самбарт нэрээ бичүүлжээ. Харин Аргентины багаас хамгаалагч Никлос Отоменди 37 дахь минутанд нэр төрийн гоол оруулсан байна.

Тоглолтын турш Испанийн баг хаалга руу зургаан удаа цохиж бүгдийг нь гоол болгосон болгожээ. 

Аргентины баг  хоёр сар орчмын дараа эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргахын тулд ярилцах асуудал их байгаа бололтой.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
asd:Messi blaa geed argentin nojih uu chadahgui shuu dee uhl saindaa messi hoyr gool l hiine suu 2018-03-28
Mig:Messi bgaad yahawdee tagjiichaad 2018-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?