МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ МАВРИКИЙГ ДИЙЛСЭНГҮЙ

2018-03-28  

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг талбайдаа Африк тивийн Маврики улсын багтай нөхөрсөг тоглолт хийж  0:2-оор хожигдлоо.

Манай шигшээ үндсэн цаг эхэлснээс дөрвөн минутын дараа 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч Маврикийн багийн хаалгач Жеан Луис Ц.Мөнх-Эрдэний цохилтыг хаасан юм. Эсрэг багийн хаалгач торгуулийн цохилт хааснаас ердөө минутын дараа Маврикийн багийн Жастин Жеан Стеве Жонатан гоодож  тооны харьцааг нээсэн юм.  Удаах гоолыг 2 дугаартай хамгаалагч Аугистин Жеан Фабрайс 34 дэх минутад оруулснаар эхний хагас зочин багийн давамгайлалд өндөрлөв.

Талбайдаа анх удаа ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийж буй “Талын хөх чононууд” хоёрдугаар үед үр дүнг эргүүлэх гэж, илүүтэй довтолж байсан ч Маврикийн багийн хамгаалалт нягт байсан юм. Европын лигүүдэд тоглодог, өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчдөөс бүрдсэн Маврикийн шигшээ багийн эсрэг хүчтэй өрсөлдөөн өрнүүлж, туршлага судалсан манай залуус хоёр хоногийн дараа дахин албан бус нөхөрсөг тоглолт хийнэ.

 

 

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?