А.ЗУЛ 14 ДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2018-03-29  

Беларусийн Минск хотноо тэшүүрийн оюутны ДАШТ өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. IV дэх удаагийн ДАШТ-д 20 орны 100 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Монголын хоёр тамирчин амжилттай оролцсон юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайд А.Хосбаяр 19 дүгээр байрт оржээ. Тэрээр үүнээс гадна гурван зайд уралдсан бөгөөд 500 метрт 23, 1000 метрт 27, 1500 метрт 26 дугаар байрт орсон байна.

Харин эмэгтэйчүүдийн 500 метрт өрсөлдсөн А.Зул 14 дүгээр байрт хурдалсан нь Монголын тэшүүрчдийн энэ удаагийн тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт боллоо. А.Зул үүнээс гадна 5000 метрт уралдсан боловч амжилтыг нь тооцоогүй аж.

Баг тамирчид Хандгайтад байрлах тэшүүрийн мөсөн талбайд тэмцээний өмнөх бэлтгэл сургалтаа хийсэн байна.

А.Хосбаярын хувьд энэ тэмцээн нь анхны олон улсын тэмцээн байсан юм. Тэгвэл ОУХМ А.Зулын хувьд 2014 онд Казахстаны Алмата хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах II удаагийн тэмцээн, 2017 оны хоёрдугаар сард мөн Алмата хотод болсон Дэлхийн оюутны Өвлийн 28 дугаар Универсиад их наадамд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан, туршлагатай, ирээдүйтэй тамирчин юм.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?