МАНАЙ УЛСАД СҮҮЛИЙН 20 ЖИЛД ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТТАЙ ИРГЭДИЙН ТОО 41%-ААР ӨСЧЭЭ

2018-03-30  

Манай улсад нийгмийн халамжаас тахир дутуугийн тэтгэвэор авагчдын тоо сүүлийн 5 жилийн дотор 158,9 тэрбумаас 270,28 тэрбум болж 1,7 дахин нэмэгдсэн байна.

Хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан болж байгаа 18 бүлэг өвчнөөс

  • Сэтгэц
  • Мэдрэл
  • Дотор
  • Гэмтэл
  • Чих, хамар хоолойн өвчин нийт хөдөлмөрийн чадвар алдалтын 79,5%-ийг эзэлдэг байна.

Эдгээрийг тоон үзүүлэлтээр харуулбал:

 

2015

2016

2017

1

Сэтгэцийн эмгэг- 20745 /18,1%/

Сэтгэцийн эмгэг - 20568 /18,3%/

Дотрын өвчин - 21580 / 19,6%/

2

Мэдрэлийн өвчин - 14847 /12,9%/

Мэдрэлийн өвчин - 14382 /12,8%/

Сэтгэцийн эмгэг - 20913 /19%/

3

Ахуйн осол - 12451 /10,9%/

Ахуйн осол - 11764 /10,5%/

Мэдрэлийн өвчин - 17726 /16,1%/

4

Цусны эргэлтийн системийн өвчин - 11175 /9,8%/

Цусны эргэлтийн системийн өвчин - 11225 / 10%/

Гэмтэл согогийн өвчин - 15762 / 13,8%/

5

Нүдний өвчин - 10709 /9,4%/

Нүдний өвчин - 9477 /8,4%/

Чих хамар, хоолойн өвчин  - 11460 /10,2%/

6

 

 

 

  • Ийнхүү хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн тоо жил бүр өссөөр өнөөдрийн байдлаар манай улсад нийт 114370 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон байна.
  • Хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн 70% -ийг хөдөлмөрийн насныхан буюу 25-50 насныхан эзэлж байна.

Гэвч эдгээр нь урьдчилан сэргийлж болох өвчнүүд бөгөөд ийм өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдаж байгаа нь манай иргэдийн эрүүл мэнддээ хандуулах анхаарал муу, эрүүл мэндий салбарын тогтолцоо, тоног төхөөрөмж ч муу байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?