МОНГОЛЫН ЧӨЛӨӨТИЙН ЭРЭГТЭЙ БАГ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГАД ОРОЛЦОХ БОЛЖЭЭ

2018-04-02  

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг шилдэг 8 баг Дэлхийн цомын аваргын төлөө өрсөлддөг. Монголчууд эрэмбээрээ 11-т орж байсан ч, Дэлхийн цомд оролцох урилгыг хүлээн авсан байна. Дэлхийд эрэгтэй чөлөөтийн багийг тэргүүлэгч Ираны бөхчүүд дотоодын зөрчлөөс болоод Дэлхийн цомд оролцох боломжгүй болсон. Оросын бөхчүүдэд АНУ виз олгохгүй болсноос хүчирхэг 2 баг хасагдсан байна. Тэдний орыг залгах Азербайджан, Казахстаны баг бөхчүүдийн бэлтгэл хангалтгүй гэдэг шалтгаар мөн оролцож чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Монголын баг 11-т жагсдаг ч, өмнөх багууд нь татгалзсан тул оролцох боломж нээгджээ. Монголын чөлөөтийнхэн энэхүү боломжийг ашиглан хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ Дэлхийн цомын аваргад илгээх болсон байна. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын эхээр АНУ-ын Айво мужид болох юм байна. Сарын өмнө Японд болсон Цомын аваргаас Монголын эмэгтэй баг гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн амжилтыг эрэгтэйчүүд ч давтахаар зорьж байна.

 

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?