Нүүр   /  

"ЧИНГИС МАСТЕР КРОСС - 2018"-ЫН АВАРГААР Л.АРИУНБОЛД ТОДРОВ

2018-04-02  

Монголын Авто Мастеруудын Холбооны "Чингис мастер кросс-2018" уралдаан уламжлал ёсоор Дархан хотын уугуул Улсын Их Хурлын гишүүн асан Мишигийн Чимэдцэрэнгийн нэрэмжит болон 20 дахь удаагаа амжилттай зохиогдов. Дархан хотноо болсон энэ жилийн уралдаанд Монголын мастер кросс ангилалын 45 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцсон юм. Тамирчид урьдчилсан 4 гараанд өрсөлдөж түрүүлсэн тамирчид нь хагас шигшээгийн хоёр гараанд уралдлаа.

Хагас шигшээд тэргүүлсэн тамирчид нь шигшээ уралдаанд хурд самбаагаа сорьж "Чингис мастер кросс-2018" уралдааны аваргаар Спортын мастер Л.Ариунболд тодров. Дэд байрт Олон Улсын Хэмжээний Мастер Д.Болдбаатар, гуравдугаар байрт Спортын мастер Х.Улам-Өрнөх орлоо.

Тэмцээний шагналыг “Чингис Шар айраг” Компаний захирал Д.Очирхуяг, Монголын Авто Мастеруудын Холбооны гүйцэтгэх захирал Б.Батсүх, Улсын Их Хурлын гишүүн асан Чимэдцэрэнгийн хөвгүүд гардууллаа. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” компани, Дархан хотын “Од Трейдинг”, “Чингис Беер” компанууд, аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, “Залуучууд” театр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Дархан” салбар, Дархан сумын Засаг Даргын Тамгын Газар хамтран ажиллав. Тэмцээнийг зохион байгуулагчид, тамирчид, үзэгчид хамтран уралдааны дараа Хуучин Дарханы "Гүн жалга"-ийн энгэрийн байгаль орчныг хамгаалах аян өрнүүлжээ.

 

 

 

Ө.РАГЧААСҮРЭН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?