Энэ сарын 6-наас 8-ны Туркийн Анталья хотноо Олон Улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Гран При зэрэглэлийн тэмцээн болно.
Жил бүр зохион Анталягийн Гран При тэмцээнд 52 орны 344 жүдоч барилдахаар мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Харин манай улсаас үндэсний шигшээ багйн дасгалжуулагч О.Балжиннямын удирдлагад найман тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт гавьяат тамирчин Д.Амартүвшин, 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ж.Амарболд нар хүч үзэхээр болжээ.
Харин 66 кг-д 2018 оны мастерс тэмцээний аварга Г.Хэрлэн барилдах бол 73 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Алтанбагана, -100-кг-д Л.Отгонбаатар нар зодоглох барилдахаар болжээ.
Хамгийн сонирхолтой нь 2017 оны Токиогийн гранд сламаас хойш тэмцээнд оролцоогүй хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр +100 кг-д барилдахаар болжээ.