Лигийг тэргүүлэгч Манчестер Сити, удаалж буй Манчестер Юнайтед, гурав, дөрвийн Ливерпүүл, Тоттенхем багууд өрсөлдөгчдөө буулгаж авав. Хамгийн гол тоглолтоор Челси- Тоттенхемийн тоглолтыг нэрлэлээ. Өнгөрсөн улирлын Английн аварга Челси-г Тоттенхем баг талбай дээр нь 3:1-ээр хожиж өөрийн байр сууриа бэхжүүллээ.
Хэдийгээр эрэмбээр 4-т жагсаж буй ч, гуравт буй Ливерпүүлээс нэг тоглолт дутуу учир өмнө нь ч бичигдэх боломж бий. Харин тэнцвэл Ливерпүүлээс нэг оноогоор дутах болно. Челсиг талбай дээр нь хожсон нь маш чухал ялалт байлаа. Тэд Челсиг 19 жилийн дараа талбай дээр нь хожиж 6 дахь бүртгүүллээ. Өнгөрсөн жил аман хүзүүдсэн амжилтаа давтах боломж бийг хөлбөмбөгийн хорхойтнууд үгүйсгэхгүй байна.
Д.ЖАРГАЛ