“УНАГА”-НУУД ДӨРӨВ ДАРААЛЖ ТҮРҮҮЛЛЭЭ

2018-04-02  

"М-Си-Эс Кока-Кола" ХХК-ийн ивээн тэтгэн зохион байгуулсан Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын дээд лигийн тэмцээн өндөрлөлөө.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай "Унаганууд" клуб футзалын дээд лигт дөрөв дараалан түрүүлэхийн зэрэгцээ нэг ч ялагдаагүй гэсэн үнэмлэхүй амжилтаа энэ удиралд ч давтлаа. Мөнгөн медалийг "Атлетик 220" хүртэж, П.Мөнхбат дасгалжуулагчийн залуус футзалын дээд лигээс анхны медалиа зүүлээ. Тэгвэл өнгөрсөн улирлын хүрэл медальт "Хоромхон" энэ улиралд ч мөн адил медалийн тавцанд гарахын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсныхаа хүчинд, футзалын дээд лигээс хошой хүрэл медаль хүртэв.

“Унаганууд” багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон довтлогч Э.Пүрэвдорж нар 18-р тойрогт гуравдугаар сарын шилдгүүдийн шагналаа гардан аваад байсан. Түүгээр ч зогсохгүй хаалтын үйл ажиллагааны үеэр лигийн шилдгүүдийг тодруулахад “Унаганууд"-ын М.Чанцал шилдэг хаалгач, Э.Пүрэвдорж 55 гоол оруулан шилдэг довтлогчоор шалгарлаа. Харин “Хоромхон” багийн ахлагч Х.Цэнд-Аюуш хамгаалалт, довтолгоонд жигд тоглон, багийн ноён нуруу байснаараа футзалын дээд лигийн шилдэг тэгш тоглогчийн шагналын эзэн боллоо.

2017 оны 12 сарын 03-аас эхэлсэн футзалын дээд лигийн өрсөлдөөн дуусан дуусталаа сонирхолтой өрнөж, 18-р тойрогт хүрэл медалийг хүртэх, дээд лигийг орхих багууд, лигийн мэргэн буучийн нэр тодорхой болсон юм. МХБХ энэ жил анх удаа футзалын нэгдүгээр лигийг зохион байгуулсан билээ. “Футзалын нэгдүгээр лиг”-т аваргалсан “Улаанбаатар сити”, мөнгөн медаль хүртсэн Дархан-Уул аймгийн багууд ирэх улиралд футзалын дээд лигт нэмэгдэж, өрсөлдөөнийг улам гал халуун болгох нь дамжиггүй.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?