Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.
Лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер сити энэ тойрогт Эвертоныг 3:1-ээр хожиж 84 дэх оноогоо авлаа. Манчестер ситигээс Ларо Сане 4 дэх минутанд гоолдож багтаа тэргүүлэл авчирсан бол Габриел Жесүс, Рахим Стерлинг нар 12 болон 37 дахь минутанд гоол оруулж тоглолтын хувь зааяаг нэгдүгээр үед шийдсэн. Эвертоноос нэр төрийн гоолыг 63 дахь минутанд Калверт Льюн оруулжээ. тоглолтын турш Манчестер сити хаалга руу 18 удаа гоолын боломж үүсгэсэн бол Эвертон зургаан удаа гоолын боломж үүсгэжээ.
Энэ тойрогт Челси талбайдаа Тоттенхемийг хүлээн авч 3:1-ээр топ дөрөвт багтах найдвараа салхинд хийсгэлээ. Челсигээс Испани довтлогч Альваро Мората 30 дахь минутанд гоолдсон ч хариу гоолыг 45 дахь минутанд Кристиан Эриксон оруулжээ. Шийдвэрлэх хоёрдугаар үед Англи хамгаалагч Делле Алли дубль хийж багаа хожилд хөтөлсөн юм. Тоттенхем 64 оноотой лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бол Челси 56 оноотой тавдугаарт жагсаж байна.
Энэ тойргийн бусад тоглолтуудын үр дүн
Ливерпүүл 2:1 Кристал Палас
Брайтон хов Албион 0:2 Лестер сити
Манчестер Юнайтед 2:0 Суонси сити
Нью Касл 1:0 Хадерфиэлд таун
Уатфорд 2:2 Борнмут
Уэстбром Албион 1:2 Бөрнли
Уэстхем 3:0 Саутхемптон
Д.НЯМАА