Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна.
Дорнод бүсийн дөрөвдүгээр бичигдэж буй Филаделфиа 76 Шарлот Бобкетсын талбайд зочилж 119:102-оор хожил байгууллаа. Филаделфиагаас энэ өдөр Итали тамирчин Марко Белинели онцгой сайн байж 22 оноо авч бага тэргүүлжээ. Мөн холбогч Бен Симмонс 20 оноо, 15 оновчтой дамжуулалт өгч үүргээ сайн биелүүлжээ. Харин Шарлотоос Майкл Кидд Гилчрист, Малик Монк нар 16 оноо авчээ.
Мөн өнгөрсөн улирлын дэд аварга Кливланд Кавалерс Даллас Маурикстай тоглож 98:87-оор хожил байгуулжээ. Ингэснээр улирлын 47 дох ялалтаа авч дорнод бүсийн дөрөвдүгээр бичигдэж эхэлж байгаа юм.
Кливландаас Леброн Жеймс 16 оноо, 13 самбар, 12 оновчтой дамжуулалт өгч трибл дабль гүйцэтгэжээ. Мөн холбогч Жордон Кларксон 16 оноогоор багтаа тусалсан байна.
Д.НЯМАА